Логик паззлын 31 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Instruction Booklet нийтлэгдлээ. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Олон улсын логик, паззлын уралдааны II шатыг 2023 оны 5 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд “Оюуны чадварын IQ төв”-ийн хамт олон амжилттай зохион байгууллаа.
Энэхүү шатанд 21 аймаг, нийслэл хотоос шалгарсан шилдэг 182 оролцогч хоёр өдрийн турш нийт 4 цаг 30 минутын бодолт гүйцэтгэж, 15 төрлийн 36 паззл бодож өрсөлдсөн бөгөөд ангилал тус бүрийн шилдэг 9 оролцогчдыг шалгарууллаа. Амжилттай оролцсон нийт оролцогчдодоо баяр хүргэе. Мөн монгол оюуныг дэмжиж хүрэлцэн ирсэн хүндэт эцэг эх, багш нартаа талархал илэрхийлье.
10-р сард Канад улсын Торонто хотод зохион байгуулагдах Логик Паззлын Дэлхийн Аварга Шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох оюуны тамирчдадаа амжилт хүсье.
"Паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн / WSPC 2022"
Польш улсын Краков хотод зохион байгуулагдсан 29 дэх удаагийн Паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо. Дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Энэ жилийн уралдааны албан ёсны цахим хуудас: https://www.wspc2022.com/
Уралдааны Монгол дахь албан ёсны нүүр хуудас: https://www.facebook.com/puzzle.IQcenter
"Дэлхийн паззлын холбоо / WPF"
Дэлхийн паззлын холбоо нь (ДПХ, World Puzzle Federation) паззл (тааварт бодлого) сонирхогчдыг холбох, логик паззлыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх, энэ салбарт гарч буй шинэ санаа, санаачилгуудыг дэмжих зорилгоор 1992 онд үүсгэн байгуулагдсан олон улсын нийгэмлэг юм. Өдгөө ДПХ-нд 40 гаруй улс албан ёсны гишүүнээр элсэж хамтран ажиллаж байна.
Тус холбоонд Монгол улсыг төлөөлөн “Оюуны чадварын IQ төв” 2020 онд албан ёсны гишүүнээр элссэн юм. Ингэснээр монголын паззл сонирхогчдод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, цэвэр логик сэтгэлгээгээ дэлхийн шилдгүүдтэй сорин өрсөлдөх боломж нээгдэж байна. Дэлгэрэнгүй унших...
"Логик паззлын улсын уралдаан"
“Оюуны хөгжил IQ” төвөөс 2022 оны 10-р сарын 19-өөс 23-ны өдрүүдэд Польш улсын Краков хотод зохион байгуулагдах 29 дэх удаагийн Паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (WSPC 2022) Монгол улсыг төлөөлөн оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах цуврал тэмцээн, сонгон шалгаруулалтуудыг 2022 оны 3-6 саруудад улсын хэмжээнд зохион байгууллаа. Эдгээр тэмцээн, сорилгуудад амжилттай оролцож 6000 гаруй оролцогчдоос шалгарсан 7 оролцогч Монгол улсын А, В багуудыг бүрдүүлэн ДАШТ-д оролцохоор сонгогдсон.