"Логик паззлын улсын уралдааны тухай"
Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх мөн паззлын ДАШТ (29th World Logic Puzzle Championship-WPC)-д оролцох Монгол улсын шигшээ багийг бүрдүүлэхэд уралдааны зорилго оршино.
Уралдааны зураг болон дүнг Архив цэсээс харах боломжтой.
-
Уралдааны I шатанд IV-V анги, VI-VII анги, VIII-IX анги, X-XII анги, насанд хүрэгчид гэсэн 5 ангилал тус бүрд аймаг, дүүрэг бүрийн алт, мөнгө, хүрэл, тусгай байрыг шалгаруулж медаль, батламж гардуулдаг.
-
I шатны бүртгэл: жил бүрийн 3 дугаар сард явагдана.
-
I шатны уралдаан - Аймаг, дүүргүүдэд зэрэг нэг өдөр зохион байгуулагддаг.
-
Уралдааны II шатанд зөвхөн I шатны VI-VII анги, VIII-IX анги, X-XII анги болон насанд хүрэгчдийн гэсэн 4 ангилалд алт, мөнгө, хүрэл медальт байранд шалгарсан оролцогчид оролцдог.
-
II шатны бүртгэл: жил бүрийн 5 дугаар сард явагдана.
-
II шатны уралдаан - Зөвхөн Улаанбаатар хотод хоёр өдрийн турш зохион байгуулдаг.
"Паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 тухай"
WPC нь хувийн болон багийн гэсэн үндсэн хоёр ангиллаар алт, мөнгө, хүрэл медальт байруудыг шалгаруулдаг бөгөөд үүнээс гадна 18-аас доош, 50-аас дээш насны, мөн анх удаагаа өрсөлдөж буй оролцогчид гэсэн нэмэлт 3 ангиллаар эхний 3 байрыг шалгаруулдаг. Уралдааны даалгавар нь сурагчдын сэтгэлгээний түвшин, сэтгэх хурд, логик сэтгэлгээг сорино. 2022 оны 2-р сарын 13-нд болсон ДПХ-ны ерөнхий чуулганаар (General Assembly) 29 дэх удаагийн паззлын ДАШТ-ийг 2022 оны 10-р сарын 16-23-ны өдрүүдэд Польш улсын Краков хотод зохион байгуулахаар бүх гишүүд санал нэгтэй шийдвэрлэсэн бөгөөд албан ёсны гишүүн улсууд дотоодын аварга шалгаруулах тэмцээнээ 5-р сард багтаан зохион байгуулж, WPC-д оролцох багаа бүрдүүлэх үүрэг хүлээсэн.
-
Паззлын ДАШТ-д улсын уралдааны II шатны шилдэг оролцогчдоос цахимаар сонгон шалгаруулж улсын шигшээ хоёр баг бүрдүүлдэг. Дэлхийн уралдааны өмнөх нэг сар эрчимжүүлсэн бэлтгэл хийн оролцдог.
Энэ жилийн уралдааны албан ёсны цахим хуудас: https://www.wspc2022.com/
Уралдааны Монгол дахь албан ёсны нүүр хуудас: https://www.facebook.com/puzzle.IQcenter