top of page

Логик паззлын улсын уралдаан I шат  -  2022/03/26

Оюуны ерөнхий чадварын сорилын дэлгэрэнгүй IQ test дүнгийн  жагсаалт харах 

Логик паззлын улсын уралдааны II шатанд шалгарсан оролцогчдын нэгдсэн мэдээлэл харах 

Улс орон даяар зохион байгуулагдсан I шатны уралдааны  зураг үзэх

Логик паззлын улсын уралдаан II шат  -  2022/05/05 - 2022/05/07

“Оюуны хөгжил IQ” төвөөс 2022 оны 10-р сарын 19-өөс 23-ны өдрүүдэд Польш улсын Краков хотод зохион байгуулагдах 29 дэх удаагийн Паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (WSPC 2022) Монгол улсыг төлөөлөн оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах цуврал тэмцээн, сонгон шалгаруулалтуудыг 2022 оны 3-6 саруудад улсын хэмжээнд зохион байгууллаа. Эдгээр тэмцээн, сорилгуудад амжилттай оролцож 6000 гаруй оролцогчдоос шалгарсан 7 оролцогч Монгол улсын А, В багуудыг бүрдүүлэн ДАШТ-д оролцохоор боллоо.

I хэсгийн сэдэв болон хариу

II хэсгийн сэдэв болон хариу

Ангиллаа сонгож дүнгээ хараарай.

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан II шатны уралдааны  зураг үзэх

Дэлхийн паззлын аварга шалгаруулах тэмцээн  -  2022/10/20 - 2022/10/22

Польш улсын Краков хотод зохион байгуулагдсан 29 дэх удаагийн Дэлхийн паззлын  аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын шигшээ баг оюуны цараагаа сорин нийт 3 өдөр, 18,5 цагийн туршид 185ш логик паззлыг 31 улсын 205 оролцогчидтой өрсөлдлөө. Логик Паззлын Уралдааны II шатанд ангилал бүрдээ шагналт байрт шалгарсан 28 оролцогчийг 2022 оны 6-р сарын 2-оос 13-ны хооронд явагдсан цахим бэлтгэл, сорилтын дүнгээр жагсаан 8 оролцогч шалгаруулж Монгол улсын шигшээ хоёр багийг бүрдүүлсэн. Оролцогчид болон дасгалжуулагч, асран хамгаалагч гэсэн 11 хүн БНЧУЭСЯ-д виз мэдүүлсэнд 7 хүний виз шуурхай гарсан боловч харамсалтайгаар бүтэн 1 баг болох манай эрхэм 4 гишүүн тус тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өдгөө 17 улсын 26 хотод 28 удаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ жил анх удаагаа Монгол улсын баг, тамирчид тус тэмцээнд оролцох эрх нь нээгдсэн билээ.

Краков хотод зохион байгуулагдсан Паззлын ДАШТ-ий  зураг үзэх

WPF official logo.png

Албан ёсны гишүүн

IQ center logo.png

Паззл нэмэх

Файл сонгох
bottom of page