top of page

Танилцуулга

Дэлхийн паззлын холбоо нь (ДПХ, World Puzzle Federation) паззл сонирхогчдыг холбох, логик паззлыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх, энэ салбарт гарч буй шинэ санаа, санаачилгуудыг дэмжих зорилгоор 1992 онд үүсгэн байгуулагдсан олон улсын нийгэмлэг юм. Өдгөө ДПХ-нд 40 гаруй улс албан ёсны гишүүнээр элсэж хамтран ажиллаж байна. Тус холбоо нь:

• жил бүрийн Дэлхийн судоку паззлын аварга шалгаруулах тэмцээн (World Sudoku Puzzle Championship - WSPC) зохион байгуулах

• логик паззлыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх, паззл сонирхогчдын хамтрал (community) үүсгэх

• паззлын чиглэлээр гарч буй дэвшилтэт санаачилгуудыг дэмжих

• дэлхий даяар паззл сонирхогчдыг сонирхол, хоббигоор нь дамжуулж нөхөрлүүлэх гэсэн зорилгуудын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

Паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) нь анх 1992 онд АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдсан бөгөөд 2019 онд 28 дахь удаагийн тэмцээн ХБНГУ-д болжээ. Дэлхий нийтийг хамарсан Корона вирусийн цар тахлын улмаас 2020, 2021 онуудад зохиогдох байсан дэлхийн аваргын тэмцээнүүд цуцлагдсан боловч 29 дэх удаагийн тэмцээнээ 2022 оны 10 дугаар сард Польш улсад амжилттай зохион байгуулсан.

WPF official logo.png

Албан ёсны гишүүн

IQ center logo.png

Паззл нэмэх

Файл сонгох
bottom of page