Бүртгэл
I шатны бүртгэл: 2022/03/03 - 2022/03/23 -ны хооронд
-
Уралдаанд оролцогч бүрд “Логик паззл, IQ тестүүд”-ийн ном олгоно.
-
5 ангилал тус бүрд аймаг, дүүрэг болгоны алт, мөнгө, хүрэл, тусгай байрыг шалгаруулж медаль, батламж гардуулна.
-
Сорилго, үнэлгээний үйлчилгээний хураамж цахим бүртгэл 30,000 төгрөг байна.
Ангилал
-
IV-V анги /координатад бүртгүүлнэ/
-
VI-VII анги /координатад бүртгүүлнэ/
-
VIII-IX анги /координатад бүртгүүлнэ/
-
X-XII анги /координатад бүртгүүлнэ/
-
Насанд хүрэгчид / холбоосоор бүртгүүлнэ./
Ерөнхий удирдамж
-
Уралдаанд оролцох хүсэлтэй сурагчид өөрийн сонирхол болон эцэг эхийн зөвшөөрлөөр, насанд хүрэгчид нээлттэй оролцоно.
-
IV-V ангийн ангилалд Оюуны хөгжил-IQ хичээлд суралцаж байгаа /байсан/ сурагч оролцоно.
-
Оролцохыг хүссэн сурагч, насанд хүрэгчид аймаг, дүүргийн төлөөлөгчөөр дамжуулж 2022 оны 03-р сарын 03-аас 2022 оны 03-р сарын 18-ны хооронд бүртгүүлнэ.
-
Уралдаанд I шат 2022 оны 3-р сарын 26-ны бямба гарагт Улаанбаатарын цагаар нэгэн зэрэг орон даяар зохион байгуулагдана.
-
I шатны засалтыг аймаг, дүүргийн комисс хийж дүнг гарган, шилдгүүдийг тодруулна.
-
Уралдаанд оролцогч бүрд “Логик паззл, IQ тестүүд”-ийн ном олгоно. УБ хотод оношлох тайланг боловсруулж оролцогчдод цахим хуудас, мессежээр хүргэнэ. Сорилго, үнэлгээний үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг байна.
-
Оролцогчид IQ бодлого, тест ба логик паззл гэсэн 2 төрлийн бодлого, даалгавар гүйцэтгэнэ.
-
Амжилттай оролцсон оролцогчдыг диплом, медалиар шагнана.
-
Уралдаанд ерөнхий дүн, мэдээг puzzle.iqcenter.mn вэб хуудас болон “Оюуны чадварын IQ төв” “IQ Logic puzzle Mongolia” фэйсбүүк хуудсанд байршуулна.
-
II шат УБ хотод 2022 оны 5-р сарын 6-7-ны өдөр зохион байгуулагдана. II шатлалд VI-VII, VIII-IX, X-XII ангийн сурагчид, насанд хүрэгчдийн ангилалд эхний 3 байрт шалгарсан оролцогчид оролцоно.
-
III шат -Польш улсын Краков хотод 2022/10/16-2022/10/23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. III шатанд II шатны шилдэг оролцогчдоос шалгаруулалт хийх замаар баг бүрдүүлэн оролцоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг аймаг, дүүргийнхээ төлөөлөгчөөс авна уу.